Melody Mongolia

2010-02-01

Санжид ахын алдрыг магтан дуулъя



Энэ нийтлэлд Санжид ахын маань авсан зураг бүхий говийн зарим ургамлын тухай мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Хэрэв санаж байгаа бол Санжид ахын тухай Хээнцэр цэцэг байх минь ч яалаа даа нийтлэлд өгүүлсэн билээ.  

 Vencetoxicum Sibiricum – Сибирь Тэмээн Хөх:
Элс харвасан зөөлөн хөрсөнд үндэсний салмайгаар сайн үрждэг. Үр жимс нь хөх хэлбэртэй байдгаас ийм нэр авсан. Үр нь хийсч гардаг. Уламжлалт эмэнд ордог. Сүүн шүүстэй.



Tugarinovii Mongolica – навч нь цайвар ногоон өнгөтэй, хурц өргөстэй, тэвгэн найлзуур үүсгэдэг (розетта хэлбэр гэдэг), 2 см хүрэх цагаан нийлмэл цэцэгтэй, хайргат цөлийг бараадан ургадаг.



Stellaria Dichotoma – Ацан Ажгана: бөмбөгөн хэлбэр үүсгэж ургана. Уламжлалт танад ордог. Товчилсон бүтэцтэй, 0,5 см хүрэх цэцэгтэй.



Setaria Glauca - Хөх Ногоон Хоногуудай: Ногоон Хоногуудайнаас ялгагдах онцлог нь хүрэнтэж хатдаг, сайр дагаж ургана.



Potanina Mongolica – 0,5 см хүрэхүйц гурван дэлбээт цагаан цэцэгтэй, Дөрөвдөгчийн Мөстлөгийн үлдэгдэл ургамал, бутаар салж үрждэг, олон жилээр ичмэл байдалд зусдаг тул “Хойрго”, хулан дуртай иддэгээс “Хулан Хойрго” хэмээх нэртэй болсон. Үрлэх нь маш ховор.



Oxytropis Grubovii – Грубов Ортууз: Төв Азийн унаган ургамал, 4-р сарын сүүлчээс тод ягаан өнгийн цэцэг үүсгэдэг, нэн ховор ургамал. Монголчууд үхэр ортууз хэмээн нэрлэдэг.



Oxytropis Grubovii – Грубов Ортууз цэцэглэсэн байдал. Зургийг Дорждэрэм (ОТ Төсөл). 

 

Oxytropis Acyphilla – Өргөст Ортууз (Цагаан Ортууз): тал бөмбөлөг хэлбэртэй, хавар эрт цэцэглэдэг, 1,5 см хүрэх тод ягаан цэцэгтэй, навчны бариул нь хурц өргөс болон үлддэг.



Oxytropis Acyphilla – Өргөст Ортууз (Цагаан Ортууз) цэцгийн байдал. 



Olgeae Leucophylla - Цагаан Навчит Хасзул: – 5 см хүрэхүйц ягаан улаан нийлмэл цэцэгтэй. Хонгорзултай төстэй. Навч нь урт, хурц өргөстэй.



Guldenstaedthae Monophylla – Ганц Навчит Салжир: нэн ховор, 1 см хүрэх цагаан цэцэгтэй, тэвгэн найлзууртай, навч нь ширүүн үстэй. Хунчиртай төстэй.



Vencetoxicum Sibiricum – Сибирь Тэмээн Хөх: Элс харвасан зөөлөн хөрсөнд үндэсний салмайгаар сайн үрждэг. Үр жимс нь хөх хэлбэртэй байдгаас ийм нэр авсан. Үр нь хийсч гардаг. Уламжлалт эмэнд ордог. Сүүн шүүстэй.

Бас нэг 7 ширхэг зураг бүхий ургамлын тухай мэдээлэл оруулах гэсэн боловч зураг хураадаг сайт маань гацжээ, дараа л гаргахаас. Сайхан шинэлээрэй БЛОГМН, сайхан шинэлээрэй Санжид ахаа.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2158 удаа

Сэтгэгдлүүд

2017-04-18 -

Бичсэн: Unigo
Snuu sonirholtoi sxn niitleluud bn Zuraguud n er haragdahguimaa nadad xaragdahgui bgaan bolovuu Ajild n amjilt husii Sanjid axiin utasnii dugaar bwl olj ogoh arga bnuu bayrlalaa баярлах
. Шууд холбоос

2016-05-15 -

Бичсэн: Б.Галмандах (зочин)
Сайн байна уу Багшаа? Нэгэн ургамлын тухай хайж яваад таны блог руу санамсаргүй орчихлоо. Таны ажил, амьдрал бүгд сайн биз дээ? Би 97-д сурч байсан Мөнхжаргал багшийн анги Галаа байна аа, таниж байгаа гэдэгт итгэлтэй байна аа. Их гоё блог байна маш их таалагдлаа. Багшдаа амжилт хүсье.
. Шууд холбоос

2010-02-23 -

Бичсэн: Melody
97-р сургуульд ажиллахаа болиод удаж байна доо ПАЗЛ аа ярзайтал инээх
. Шууд холбоос

2010-02-23 -

Бичсэн: PUZL
97-р сургуулийн Уянгаа багш мөн шиг байна даа.
. Шууд холбоос

2010-02-22 -

Бичсэн: Melody
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа, нэг зовлон ярихад: нэг бичлэг оруулах гэж мөн ч их олон шат дамжлага дамжих юмаа: эхлээд зургуудаа хэмжээ харьцааны хувьд цэгцлээд зураг хадгалдаг сайтруугаа ачаална, тэгээд тэндээсээ зураг бүрийнхээ линкийг хуулж бичлэгтээ оруулна. ажлын ПС-нээс зураг хуулдаг сайт руу ордоггүй тул орой гэртээ хариад зургаа ачаалаад линкүүдээ Notepad дээр хуулж аваад маргааш нь ажил дээрээ ирээд линкүүдээ ялгаж мунгинасаар бичлэгтээ арай ядан оруулна. Сүүлдээ ер нь бичлэг оруулахаас халширдаг болчих юмаа...
. Шууд холбоос

2010-02-20 - woow

Бичсэн: Monreve (зочин)
Харсан мөртлөө нэрийг нь сайн мэддэггүй байсан ургамал зөндөө байнаа. ирмэх
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 207335 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 8 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн