Melody Mongolia

2008-12-08

Хүмүүст дажгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд магтаал урсгах уу?


Яриагаараа бусдыг өөртөө тат:
1. Тод ярь. Хэлж буй үгнүүдээ тод дууд, амандаа битгий бувтна. Хэт хурдан яриад байвал нэг хором зогсосхийн гүнзгий амьсгаа ав. Хоёр өгүүлбэр хэлэх тутамд амьсгаа ав.
Яагаад: ингэвэл самгардсан, новширсон харагдахгүй харин тайван, анхааралтай, цэгцтэй харагдана. Тайван харагдаж чадвал тэгээд л сонсогчийн сэтгэлийг булаана гэсэн үг.

2. Зөв ярь.  Бүтэн өгүүлбэрээр, хар ярианы хэллэг оруулахгүйгээр, хэлзүйн дүрмийн дагуу ярь. Тухайн үгийн утгыг мэдэхгүй байвал бүү хэрэглэ, аягүй бол бүр ч ичгэвтэр байдалд орно.
Яагаад: зөв яривал ухаантай, гавшгай сэтгэгдэл төрүүлнэ. Ялангуяа ажил олгогчид ийм л чанарыг чухалчилдаг шүү.

3. Магт. Хүнтэй анх уулзахдаа аятайхан үгээр магт. Хэлэх юм үнэхээр олдохгүй байвал “би Таны талаар олон сайхан зүйл сонссон” мэт үгийг хэл.
Яагаад: тэр хүн баярласандаа Таныг нөхөрсөг, найрсаг мэтээр санах болно. Чин сэтгэлээр хүнд хандах нь хамгийн мундаг анхны сэтгэгдлийг хүнд төрүүлэх хамгийн хялбар арга юм.

За энэ бол Америкийн "Seventeen" хэмээх өсвөр үеийнхэнд зориулсан сэтгүүлээс авсан материал юмаа. Манай монголчууд ерөөсөө ам, уруулаа хөдөлгөхгүй ярьдаг онцлогтой, тэр нь яриаг нь ойлгомжгүй бувтнаа болгодог талтайг Уншигч Та анзаарсан л байлгүй. Өсвөр үеинхэнд төдийгүй залууст нэмэр болж магад гээд бас хоёр зөвлөгөөг оруулчихая, Танд сонирхолгүй байвал дүү нартаа уншуулна биз ээ. 
 

Биеээ зөв авч яв, Аврил-ыг бүү дуурай:
1. Гар барь. Шинэ хүнтэй танилцахдаа гар барь. Тоор худалдаж авахдаа зөөлөрсөн эсэхийг нь шалгадаг шиг л гарыг нь зөөлөн баз.
Яагаад: Үүний ачаар Та эелдэг боловсон харагдах болно, гэхдээ хэт чанга гарыг нь атгавал Таныг хэт их хичээж, ядаж байна гэж ойлгоно, харин хэт зөөлөн гар барьвал сэтгэлгүй шаар хэмээн тооцно шүү.

2. Сонирх. Шинэ хүнтэй танилцахдаа инээмсэглэ /хэдхэн секундын турш л инээмсэглээрэй, тэгэхгүй бол мангар хүн шиг харагдана/. Яриан дундуур хэрэгтэй үед нь толгой дохь, мөн ялимгүй тэр хүн рүүгээ бөхий. 
Яагаад:  Биеийн хөдөлгөөн нь Таны бодол санааг үг ярианы адил л илэрхийлдэг бөгөөд Таныг бусдад ойлгуулах хамгийн энгийн, тодорхой хэл юм. Биеийн хөдөлгөөнөө зөв ашиглаад өөрийгөө баяр баясгалан цацруулсан, өөртөө тун тгэлтэй нэгэн мэт ойлгуул.

3. Нүд рүү нь эгцлэн хар. Яриж байхад нь тэр хүний нүд рүү нь хар, мөрөн дээгүүүр нь эсвэл өөр тийш харц чулуудаад байвал Та хулгайч шиг гөлөлзүүр харагдана. Үнэхээр нүд рүү нь ширтэж чадахгүй байвал одоо яалтай, цох руу нь ширт дээ.
Яагаад: хамаг анхаарлаа тэр хүнд зориулж, тэр хүнийг болон ярьж байгаа зүйлийг нь туйлын их хүндэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.  



Хэрхэн аятайхан харагдах вэ? 
1. Зөв хувцасла. Хувцасаа өмсөхөөс өмнө хаашаа, юунд явах гэж байгаагаа бод. Хувцас Тань таарч тохирох уу? Юу өмсөхөө шийдэж чадахгүй байвал энгийн гэхдээ бага зэрэг албаны байдлаар, даруухан гэхдээ жаахан дур булаам хувцасла.
Яагаад: Таныг дуугарахаас  өмнө хүмүүс Таны хувцас хунарыг анзаарна, тиймээс мэндлэхээс ч өмнө өмссөн хувцас Тань аль хэзээний анхны сэтгэгдлийг төрүүлэх болно. 

2. Үсээ янзал: Дуртайгаараа л үсээ янзал, гэхдээ эмх цэгцтэй байлга. Толгойгоо угаагаад, үсээ самнаад, нүүр лүү унжиж орж ирэхгүй байхаар цэгцэл. Тэгээд гар сарвуугаа үснээсээ хол байлга, битгий байнга үсээ оролдоод ноолоод бай.
Яагаад: Таны үс нүдийг таглаад байвал Та харилцахад дэндүү алслагдмал санагдах болно. Үсээрээ тоглоод байвал мэдээж сандруу харагдана. Аль ч тохиолдолд Та юуг ч сонирхоогүй байдалтай харагдах тул хүмүүс дайжих юм.

3. Хумсаа янзал: Таны хумс цэвэрхэн авсан, зассан, хэтэрхий урт биш байвал зохимжтой. Хумсны будаг хэт тод ч биш, хэт бүдэг ч биш өнгийн, хагарч хуураагүй байх ёстой.
Яагаад: Эрдэмтэдийн судалгаагаар, цэвэрхэн цэгцтэй харагдах нь хүмүүс Таны тухай эерэг бодол өвөрлөхөд No.1 хүчин зүйл ажээ.

За тэгээд "Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үд" гэсэн өвөг дээдсийн үг байдаг шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байна? Монголчууд соёлжиж чадаж байна уу? Тэр биеэ авч явах соёл нь бидэнд хэрэгтэй юу?



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 775 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-22 -

Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү
. Шууд холбоос

2009-11-25 -

Бичсэн: Amkaa
гоё шүү
. Шууд холбоос

2009-01-09 -

Бичсэн: tatah
ter hunii nudruu harj yrih gooooomon getsuu bdg xaxa, nudruu ni harchihaar ugee, grammer-aa martchihina, harahgui bolohoor itgelgui huuramch anhaaralguim shig setgegdel toruuleh geed ehnii jil evgui l bsn daa gej , xaxa

happy melody good
. Шууд холбоос

2008-12-28 -

Бичсэн: Gerelee (зочин)
Ih sonirholtoi bas heregtei sanagdlaa. Ih bayarlalaa. Ahiad zunduu goe yumnuudiig blogdoo oruulaarai! love struck
. Шууд холбоос

2008-12-15 -

Бичсэн: xvv
нээрээ бодууштай юм байна.. happy
. Шууд холбоос

2008-12-14 -

Бичсэн: ariun
Тийм шуу.

Хувцаслалтандаа тохируулж үс хумсаа хүртэл засах ёстой гэж боддог.Заавал учиргүй тохируулахгүй ч гэсэн ёолкийн чимэглэл шиг биш, өнгө дагуу баивал бүр л гоё харагддаг юм шүү.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 192996 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 84 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн