Melody Mongolia

2008-12-13

Гэрэл унтарлаа...



Шөнийг хүртэл өөрийн боол болгов.
Ял шийтгэлд нь хоол тэжээлээ олох, нөхөн үржих, нүүн шилжих боломжоо алдав. Хүмүүс төдийгүй олон тооны амьтад.
"Сартай шөнийн сэлүүхэндээ сайхан байгаль ганган чиг байна" гэж дуулдаг нь хөөрхий хэдэн хөдөөний Монголчууд болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсынхан л үлдсэнийг сансрын хиймэл дагуулаас авсан зураг харуулна.



Энэхүү зураг нь 1996 онд авсан зураг бол өнөөдөр чухам нөхцөл байдал ямар болсныг Та тодхон /хурцхан/ төсөөлж байгаа биз ээ.
1800 онд Лондон хотод сая гаруй хүн амьдарч ихэнхи нь лаа, дэнлүүний гэрэлд аж төрөн сууж байжээ. Холоос Лондонг харах бус, үнэрлэж болох байлаа. Харин одоо Европ тив, Япон, АНУ тэр чигээрээ Гэрлийн бохирдолд умбан бидэнд ч энэхүү аюул занал нүүрлээд байгаа билээ.

"Пээ ямар сүртэй юм бэ?!" гэж Та бодож байвал цааш уншаад хэрэггүй.  
Тэргэл сартай, одод мичидтэй шөнийг үзээгүй, юу байдгийг нь мэдэхгүй хүүхдүүд мянга мянгаараа дэлхий дээр шулганаж байна. Гэтэл шөнийн амьдралтай амьтдын тоо хэдэн мянга байдгийг та мэдэх үү? Гэрэл бол асар хүчирхэг биологийн эрчимийн эх үүсвэр бөгөөд амьтдад соронзон мэт нөлөөлдөг болохыг Travis Longcore, Catherine Rich нарын эрдэмтэд судалж эхэллээ. Шувууд гэхэд л их хотын гэрэл дунд орж ирэхээрээ эргэлдсээр, эргэлдсээр хүчээ баран газар унадаг аж. 
 

89 зүйлийн 1000 гаруй шувуу гуравхан сарын дотор Торонто хотын урхинд оржээ.

Нүүдлийн шувууд ихэнхи замаа шөнө туулдаг учраас өндөр барилга дунд гэрлэн урхинд орж, ялангуяа нялх балчир, дөнгөж нисч сурсан ангаахайнууд их эрсддэг юм.



Шавьж, шувууд, сүүгээр бойжигчид, тэр ч байтугай далайн яст мэлхий хүртэл гэрлийн бохирдолд өртөн устаж үгүй болсоор байна. Шөнө далайн эрэг дээр гарч ирээд элсэнд өндгөө нуугаад, давалгаанаас ойх сарны гэрлээр баримжаалан буцаад далайд шумбадаг яст мэлхийнүүд одоо харанхуй эрэг газар олж чадахгүй болсноос гадна гэрэл цацруулсан байшин барилгыг далайгаа хэмээн андууран мөлхсөөр зөвхөн АНУ-ын Флорида мужид л гэхэд зуу зуун мянгаараа үрэгддэг байна.
Нөхөн үржихүйн үйл явц нь шөнөөр явагддаг амьтад зөвхөн хүмүүс биш шүү дээ. Гэрэлт шөнө бидний "дотоод цаг" болох биохэмнэлийг алдуулсан. Харанхуй нь гэрлийн адил бидний биед зайлшгүй шаардлагатай.

 

Экологийн олон янзын бохирдлоос Гэрлийн бохирдол нь магад хамгийн шийдэхэд амархан асуудал юм.
  

2001 онд АНУ-ын Аризона мужийн Флагстафф хот "Олон Улсын Харанхуй Шөнийн Хот" хэмээх статусыг 50 жил тэмцсэний эцэст олж авсан бол одоо Чех мэтийн олон орон энэхүү Олон Улсын гэрээнд нэгдээд байна. 
20-р зуунд хүмүүс шөнийг богиносгож, өдрийг уртасган өөрсөд дээрээ туршилт хийв: нэгэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын гаралт нь гэрэл ихтэй хороололд туйлын их байна.


Баруун Африкийн Буркина Фасо Улсад шөнө болоход Якуба Савадого /баруун гар талд/ найзуудтайгаа хууч хөөрнө.  

National Geographic сэтгүүлийн 2008 оны 11-р сарын дугаар; Verlyn Klinkenborg нийтлэлийг, фото зургийг Jim Richardson.




. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 719 удаа

Сэтгэгдлүүд

2009-01-08 -

Бичсэн: tatah
mash sonirholtoi artikel bn, daj orchuulj thks Melody. great.

Formula1 sanaand orov, ter heden uraldaanii mashaan shonooor only one time uraldahiig tuld hichneen gerel kwh zartsuuldag gelee, xaxa

gaihaj l bsiim bn,
big grin
. Шууд холбоос

2009-01-05 -

Бичсэн: Melody
Урам өгсөн Та нартаа талархлаа
. Шууд холбоос

2009-01-05 -

Бичсэн: gereltuya
Үүнийг амаа ангайж байгаад бараг шүлсээ гоожуулаад уншлаа...
. Шууд холбоос

2009-01-04 -

Бичсэн: ketchup
сонирхолтой мэдээлэл байна.
. Шууд холбоос

2008-12-27 - sonin yum

Бичсэн: flower (зочин)
gerel hund ayultai gj bodoj bsngui.neeree hotod od haragddggui shd. lager deer yamar goy bdag bilee ene talaar bas arga hemjee avah heregtei l yum bna. surprise
. Шууд холбоос

2008-12-14 - ger eluud

Бичсэн: Зочин
Саинуу Мэлоди,

Чи их шинжлэх ухаан,танин мэдэхуин холбогдолтои сэдэв блогдоо бичих юмаа тэ.Тэр н ч зов л доо.Надад лав маш их таалагддаг.Дандаа амидралд хэрэгтэй бодит мэдээлэл бичдэгт чини чамд талархалаа ийлэрхийлэх гэсэн юмаа.Хулээн авна уу.
Энэ гэрлийн тухаи бас л сонин мэдээлэл баилаа.

Хундэтгэсэн чиний наиз.

Ари.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 193004 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 82 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн