Melody Mongolia

2008-12-12

Хар тамхины тухай 16 баримт



1. Мансууруулах бодис /наркотик/ грекийн "наркотикос" гэдэг үгээс гаралтай бөгөөд анх 2000 жилийн өмнө Грек, Кипрт үүсчээ. Грекууд хатаасан, цагаан, намуу цэцэгийн хар тамхийг Морфей бурхны зүүдийг хүндэтгэх ёслолуудын үед хэрэглэж эхэлжээ.
2. Героин нь хар тамхинд хадгалагддаг алкалоидуудын нэг морфиноос үүссэн бөгөөд 20-р зууны эхнээс түүнийг өвчин намдаагх, унтуулах, хоргүй зүйл хэмээн эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж, шуудангийн цэсээр илгээж байв. Героиноос болж Женис Жоплин, Жими Хендрикс, Кит Мун, Брайан Жонс, Грэм Паркинз зэрэг рок одод нас барсан юм.

 
Тэрбумд ганц төрөх алдар цуут гитарчин Jimi Hendriks

3. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон шүдний өвчнөөс ангижрахаар марихуан татдаг байсан байна.
4. Марихуан 19-р зууны үед Өмнөд Америкийн 35 индиан омогт үргэлж байдаг байжээ. Марихуаныг олсноос гаргаж авдаг байв. /Олс хэмээх ургамал-Melody/. 1978 онд Америкийн дунд сургуулийн сурагчдын 10% нь марихуан татаж байсан бол 1990ээд онд  "крэк" бий болсноор энэ хувь сургуулиудад 2 дахин багасчээ.
5. Гашишийг олсны баг цэцгээс гаргаж авдаг бөгөөд каннабис гэдэг хор агуулдаг давирхайлаг бодис юм.  Энэ бодис нь хүний мэдрэлийн тогтолцоог устгах нөлөө үзүүлдэг аж.
6. Химийн туршилт хийх явцад нэгэн алдаа гарч холимог бодис үүссэнээр барахгүй түүнийг сониучирхан амсаж үзсэн эрдэм шинжилгээний ажилтан хэт цочирдолд автан хий юм үзэж эхэлснээр хүний сэтгэцийг бүрэн алдуулдаг мансууруулах бодис ЛСД-г 1943 онд Англид санамсаргүй тохиолдлоор нээжээ. Түүнийг семинартаа хэрэглэхээр Харвардын Их сургуулийн 60-р лектор Тимоти Лири бөөнөөр угсран гаргасан байна. Лириг ажлаас нь халахад өөрөө залуусын шүтээн болж ЛСД эсэргүүцлийн хөдөлгөөний билэг тэмдэг болсон аж. Гитарчин Роберт Уильям мансууруулах бодис тунг хэрэглээд цонхоор үсэрч унан зэрэмдэг болоод дараа нь Английн коммунист намд элсчээ.
7. Өнөөдөр манай дэлхий дээр алдар нь цуурайтсан Кока кола ундааг бэлтгэх түүхий эд нь Өмнөд Америкийн кокагийн навч юм.
8. Кокаин гэж нэрлэдэг СПИ21ИО4 алкалоидыг Германы химичид 1962 онд кокагийн навчнаас гарган авчээ.
9. Баварид аяллаар явган явж ихэд ядарч алжаасан цэргүүд тун кокаины дараа ядраагүй юм шиг л аяллаа цовоо тэнхлүүн үргэлжлүүлсэн тухай 1880 оны анагаах ухааны сэтгүүлд залуу эмч Фрейд өгүүлсэн байна. Тэрээр кокаиныг өөртөө туршиж үзээд түүнийг "шидэт эм" гэж мэдэгджээ. Фрейд кокаин бол багтраа болон ходоодны өвчин анагаадагийг илрүүлдэг бөгөөд кокаины тусламжаар хамтран зүтгэгчдээ ухаан солиоруулдаг морфид орохоос ангижруулж чадсан юм.
10. Өвчтэй хүмүүсийг эмнэлгийн үзлэгээр үзэхэд бүгдээрээ кокаинд ямар нэг хэмжээгээр хордсон байжээ. Учир нь 19-р зууны эцсээр АНУ-д кокаинтай навчин тамхи худалдаалж байсан байна. Дашрамд өгүүлэхэд 1930-аад оны зүүн Хятадын эмнэлгүүдэд кокаин худалддаг байсан юм.
11. Кокаины үнийн оргил нь 1979 он байсан бөгөөд тэр үед боловсруулаагүй 1 кг кокаин хар зах дээр 70000 ам.дол. хүрч байсан бол одоо дөнгөж 2000, лабораторид боловсруулсан 1 кг кокаин Нью-Йоркт 12-17000 доллар, Европт 45000 доллар хүрдэг. /Үнэ нь нэмэгдсэн байхаа-Melody/.
12. 1 кг кокаиныг гаргаж авахад хүхрийн хүчил, бензин, аммиак, ацетон, эфир, давсны хүчлийн боловсруулалтыг дамжсан нэг тонн кокагийн навч шаардагдана.  
13. Амьтад кокаиныг хоолноосоо илүүд үздэгийг 1978 онд сармагчингууд дээр хийсэн лабораторийн туршилт нотолсон байна. Тэд өлсөж үхтлээ ч мансууруулах бодис хэрэглэсээр байжээ.
14. 1970-аад онд ажил хэрэгч хүмүүсийн ёс суртахууны цоо шинэ билэг тэмдэг нь кокаин болжээ. Түүнийг Холливудын одод, бизнесменүүд, спортын супер одод хэрэглэдэг байсан байна. Харин кокаин энерги оруулж, ажиллах чадал нэмэгдүүлдэг, бас хоргүй гэж тооцогджээ. Кокаинаас болж  1986 оны 6-р сард хөл бөмбөгч Дон Рожерс, сагсанбөмбөгийн супер од Лен Биас нар хойно хойноосоо цуван нас барсан юм.
15. Хоолны соод дээрээс нь хийж жирийн бяцхан хайруулын тавганд хуурсан боловсруулаагүй кокаин /крэк/-ыг 1983 онд Багамын арлуудаас АНУ-д аваачиж байжээ.
16. Тун крэк 5-20 долларын үнэтэй. Зөвхөн өсвөр үеийнхэн л мансууруулах бодисын шинэ бизнесийг эрхэлж байна. Тэд тавхан жилийн дотор АНУ-д хүүхдийн гэмт хэргийг гурав дахин ихэсгэжээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2705 удаа

Сэтгэгдлүүд

2017-08-29 -

Бичсэн: хэлээд өгөөч (зочин)
Хаана ургадаг юм бол
. Шууд холбоос

2012-01-25 -

Бичсэн: Зочин
миа
. Шууд холбоос

2010-07-20 - Туслаач

Бичсэн: Сонирхогч (зочин)
Яаж хатаадаг вэ таних арга
. Шууд холбоос

2009-10-13 - ГОЕ

Бичсэн: ЭМСИ (зочин)
Монголд ч гэсэн хар тамхи энд тэндгүй ургадаг бас энд тэндгүй хэрэглэдэг
хамгийн гое нь монгол юм юмаараа баян юмаа залуусаа бусад улсаас юугаараа ч хоцрохгүй нь ...

хар тамхины тухай илүү ихийг бичээрэй

хүн бүр сонирхож байгаа.

4:20
. Шууд холбоос

2009-06-19 -

Бичсэн: hiphop
i like big grin


. Шууд холбоос

2008-12-14 -

Бичсэн: ariun
confused
. Шууд холбоос

2008-12-13 -

Бичсэн: Дамба (зочин)
хэрэгтэй зүйл бучсэн байна шүү


Та үргэлжилүүлэн бичээд байгаарай. шавь нь байнгийн уншигч чинь байнаа. smug love struck
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 193000 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 83 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн