Шөнийг хүртэл өөрийн боол болгов.
Ял шийтгэлд нь хоол тэжээлээ олох, нөхөн үржих, нүүн шилжих боломжоо алдав. Хүмүүс төдийгүй олон тооны амьтад.
"Сартай шөнийн сэлүүхэндээ сайхан байгаль ганган чиг байна" гэж дуулдаг нь хөөрхий хэдэн хөдөөний Монголчууд болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсынхан л үлдсэнийг сансрын хиймэл дагуулаас авсан зураг харуулна.
Энэхүү зураг нь 1996 онд авсан зураг бол өнөөдөр чухам нөхцөл байдал ямар болсныг Та тодхон /хурцхан/ төсөөлж байгаа биз ээ.
1800 онд Лондон хотод сая гаруй хүн амьдарч ихэнхи нь лаа, дэнлүүний гэрэлд аж төрөн сууж байжээ. Холоос Лондонг харах бус, үнэрлэж болох байлаа. Харин одоо Европ тив, Япон, АНУ тэр чигээрээ Гэрлийн бохирдолд умбан бидэнд ч энэхүү аюул занал нүүрлээд байгаа билээ.
"Пээ ямар сүртэй юм бэ?!" гэж Та бодож байвал цааш уншаад хэрэггүй.
Тэргэл сартай, одод мичидтэй шөнийг үзээгүй, юу байдгийг нь мэдэхгүй хүүхдүүд мянга мянгаараа дэлхий дээр шулганаж байна. Гэтэл шөнийн амьдралтай амьтдын тоо хэдэн мянга байдгийг та мэдэх үү? Гэрэл бол асар хүчирхэг биологийн эрчимийн эх үүсвэр бөгөөд амьтдад соронзон мэт нөлөөлдөг болохыг Travis Longcore, Catherine Rich нарын эрдэмтэд судалж эхэллээ. Шувууд гэхэд л их хотын гэрэл дунд орж ирэхээрээ эргэлдсээр, эргэлдсээр хүчээ баран газар унадаг аж.
89 зүйлийн 1000 гаруй шувуу гуравхан сарын дотор Торонто хотын урхинд оржээ.
Нүүдлийн шувууд ихэнхи замаа шөнө туулдаг учраас өндөр барилга дунд гэрлэн урхинд орж, ялангуяа нялх балчир, дөнгөж нисч сурсан ангаахайнууд их эрсддэг юм.
Шавьж, шувууд, сүүгээр бойжигчид, тэр ч байтугай далайн яст мэлхий хүртэл гэрлийн бохирдолд өртөн устаж үгүй болсоор байна. Шөнө далайн эрэг дээр гарч ирээд элсэнд өндгөө нуугаад, давалгаанаас ойх сарны гэрлээр баримжаалан буцаад далайд шумбадаг яст мэлхийнүүд одоо харанхуй эрэг газар олж чадахгүй болсноос гадна гэрэл цацруулсан байшин барилгыг далайгаа хэмээн андууран мөлхсөөр зөвхөн АНУ-ын Флорида мужид л гэхэд зуу зуун мянгаараа үрэгддэг байна.
Нөхөн үржихүйн үйл явц нь шөнөөр явагддаг амьтад зөвхөн хүмүүс биш шүү дээ. Гэрэлт шөнө бидний "дотоод цаг" болох биохэмнэлийг алдуулсан. Харанхуй нь гэрлийн адил бидний биед зайлшгүй шаардлагатай.
Экологийн олон янзын бохирдлоос Гэрлийн бохирдол нь магад хамгийн шийдэхэд амархан асуудал юм.
2001 онд АНУ-ын Аризона мужийн Флагстафф хот "Олон Улсын Харанхуй Шөнийн Хот" хэмээх статусыг 50 жил тэмцсэний эцэст олж авсан бол одоо Чех мэтийн олон орон энэхүү Олон Улсын гэрээнд нэгдээд байна.
20-р зуунд хүмүүс шөнийг богиносгож, өдрийг уртасган өөрсөд дээрээ туршилт хийв: нэгэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын гаралт нь гэрэл ихтэй хороололд туйлын их байна.
Баруун Африкийн Буркина Фасо Улсад шөнө болоход Якуба Савадого /баруун гар талд/ найзуудтайгаа хууч хөөрнө.
National Geographic сэтгүүлийн 2008 оны 11-р сарын дугаар; Verlyn Klinkenborg нийтлэлийг, фото зургийг Jim Richardson.
|
2009-01-08 -
Formula1 sanaand orov, ter heden uraldaanii mashaan shonooor only one time uraldahiig tuld hichneen gerel kwh zartsuuldag gelee, xaxa
gaihaj l bsiim bn,